Трамп болон Ким Жон Ун нар Сингапурт ирээд байна

Дэлхий / Time Admin
2018 оны 06 сарын 11

Image result for trump singapore

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт болоход хэдхэн цаг үлдээд байна. Ням гарагийн орой Ерөнхийлөгч Трамп “Их долоо”-гийн уулзалт болсон Канадаас Сингапур руу шууд ирсэн юм. Түүнийг Сингапурын Ерөнхий сайд Вивиан Балакришнан угтаж авсан бол Хойд Солонгосын удирдагч түүнээс хэдхэн цагийн өмнө газардсан байна. Газраар явахыг илүүд үздэг удирдагч Ким Сингапурт "Air China"-гийн онгоцоор ирсэн нь Сингапур Улсын Ерөнхий сайд угтаж авсан зурагнаас харагдаж байна.

Удирдагчдын харилцаа сүүлийн жил гаруй хугацаанд тийм ч сайнгүй байсан бөгөөд ийнхүү нүүр тулж уулзахаар сэтгэл шулуудсан нь дэлхий дахины анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. Хоёр төрийн тэргүүн тусдаа өөр зочид буудалд буусан бөгөөд хоорондын зай нь тийм ч холгүй гэж албаныхан мэдээллээд байна. Олон улсын харилцаанд болж буй түүхэн уулзалт 12-ны өдөр өглөөний 9 цагт Сингапур Улсын Сентоза арал дээр болохоор төлөвлөгдөөд байна.

Image result for trump kim singapore