Дорнодод алга болсон 2 настай хүүхдийн эрлийн ажил үргэлжилж байна

Орон нутаг / Time Admin
2018 оны 06 сарын 12

Image may contain: 5 people, sky and outdoor

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн охин хоёр настай, эмэгтэй У нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон. Алга болсон охиныг эрэн хайх үйл ажиллагаанд аймгийн засаг даргаар ахлуулсан онцгой байдлын комисс болон хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байна. Цаашид эрлийн ажилд бүх хүчээ дайчлан үр дүнтэй зохион байгуулахад анхаарарыг үүрэг болгов.

Цаг агаарын тааламжтай байдлаас шалтгаалан бага насны хүүхдэд тавих хараа хяналт сулрах, анхаарал, сэрэмж алдсанаас хүүхэд төөрөх, сураггүй алга болох гол, нуурын усанд живэх, араатан амьтанд бариулах зэрэг тохиолдолууд нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн онд 2 хүүхэд осгож, 5 хүүхэд усанд живж нас барсан байдаг.

Цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагч нарт хандаж та бүхэн хүүхдийг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, тэднийг учирч болох эрсдлээс хамгаалах Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж байна.

Image may contain: 3 people, people standing, sky, outdoor and nature

Image may contain: sky, cloud, mountain, outdoor and nature