Ким Жон Ун: Өнгөрснийг ардаа орхихоор шийдсэн

Дэлхий / Time Admin
2018 оны 06 сарын 12

Image may contain: 2 people, text

АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн түүхэн дээд хэмжээний уулзалт дэлхий дахины анхаарлын төвд байна.

Тэд ганцаарчилсан уулзалт болон өргөтгөсөн хуралдаан хийсний дараа хамтдаа зоог барьж, дөнгөж сая хамтарсан албан бичигт гарын үсэг зурлаа.

Image may contain: 1 person

Гарын үсэг зурах ёслолын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун “Түүхэн уулзалтын үр дүнд бид өнгөрснийг ардаа орхихоор шийдлээ. Дэлхий дахин томоохон өөрчлөлтийг харах болно” хэмээв.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Маш их баярлалаа. Үнэхээр гайхалтай байлаа. Өнөөдрийн уулзалтаар бид бахархаж байна. АНУ Умард Солонгосын харилцаа болон Солонгосын хойгийн хурцадмал байдал өнгөрснөөс тэс ондоо чигт хөгжинө. Бид маш онцгой харилцааг тогтоож чадлаа” хэмээн хэлэв.

Мөн хэлэлцээрийн хуулбарыг хэвлэлийнхэнд тун удахгүй өгнө хэмээн мэгдсэн байна.