Монголын аялал жуулчлалын гол чиглэлүүдийг баталлаа

Орон нутаг / Time Admin
2018 оны 06 сарын 13

Аялал жуулчлалын гол чиглэл, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Улсын хэмжээний аялал жуулчлалын чиглэлүүдийг бодлогын бусад баримт бичигт заасны дагуу “Аялал жуулчлалын гол чиглэл”, “Цайны зам”, “Торгоны зам”, “Их түмэн гол” болон бусад хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлүүдийг “Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэл”, орон нутгийн аялал жуулчлалын чиглэлүүдийг “Аймаг, нийслэлийн аялал жуулчлалын цэг” гэж томьёолсон байна.

Гол чиглэлийн дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжил, жуулчны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхээр боллоо. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжид хамруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж байхаар шийдвэрлэв.

Засгийн газар 2020 он гэхэд жуулчны тоог нэг саяд хүргэж, энэ салбараас нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олох зорилт тавьсан. Үүний тулд гурван жилийн хугацаанд жуулчдын тоог тогтмол 30 хувиар өсгөх шаардлагатай юм.

Холбогдох яам, агентлаг, бусад газар гадагшаа чиглэсэн сурталчилгаа, маркетингийг эрчимтэй явуулах, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээж байна.

Өнгөрсөн онд 470 гаруй мянган жуулчин хүлээн авсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувь, аялал жуулчлалаас 400 гаруй сая ам.доллар олсон нь 20 хувиар өсчээ.


Гэрээний төслийг талууд нарийвчлан хэлэлцэн тохиролцсон бөгөөд Мянганы сорилтын корпораци Конгресст мэдэгдсэнээр гарын үсэг зурахад бэлэн болох юм.

ҮСГЭН КОД

ЧИГЛЭЛ ДУГААР

КОД

ЗАМНАЛ

ГОЛ ҮЗМЭР

MR

100

 

Замын-Үүд боомт – Сайншанд хот – Улаанбаатар хот - Дархан хот – Алтанбулаг боомт

Нүүдэлчдийн нийслэл, Цайны зам, нүүдэлчдийн амьдрал

SR

10

MR110/sr

Сайншанд хот – Баруун Урт хот

Тал нутаг, цагаан зээр, нүүдэлчдийн амьдрал

SR

20

MR120/sr

Сайншанд хот – Эргэлийн зоо – Хатанбулаг сум – Ханги боомт

Тал нутаг, аялал жуулчлалын цогцолбор, Их суврага

SR

30

MR130/sr

Шивээ-овоо сум – Их газрын чулуу – Мандалговь хот

Их нарт, Их газрын чулуу, тал нутаг, нүүдэлчдийн амьдрал

SR

40

MR140/sr

Айраг өртөө – Бор-Өндөр тосгон – Баянмөнх сум – Чингис хот

Тал нутаг, цагаан зээр, нүүдэлчдийн амьдрал

MR

200

 

УБ – Өвөрхангай – Баянхонгор - Говь-Алтай – Ховд - Баян-Өлгий

Алтайн уулс, Олон ястны өв соёл, нүүдлийн соёл

SR

10

MR210/sr

Арвайхээр хот – Гучин-Ус сум – Богд сум – Хонгорын гол – Баяндалай сум

Тэвш уулын дурсгал, Арц богд, Их богд, Хонгорын элс

SR

20

MR220/sr

Алтай хот – Цагаанчулуут (ЗА) сум – Улиастай хот

Тайшир УЦС, Ганцын даваа

SR

30

MR230/sr

Ховд хот – Өлгий (УВ) сум – Улаангом хот

Цамбагарав уул, Толбо нуур, Үүрэг нуур, Хархираа уул

SR

40

MR240/sr

Ховд хот – Хар-Ус нуур – Эрдэнэбулган сум – Улиастай хот

Хар ус нуур, Хомын тал тахь, Монгол элс

SR

50

MR250/sr

Өлгий хот – Улаанхус сум -  Алтай таван богд уул – Хурган нуур – Сагсай сум

Цагаан гол, Мөсөн гол, Алтай таван богд оргил, Хурган нуур,

SR

60

MR260/sr

Өлгий хот – Цагааннуур сум – Үүрэг нуур – Түргэн сум – Улаангом сум

Үүрэг нуур, Хархираа, Түргэний уулс, олон ястны соёл

MR

300

 

Улаанбаатар хот – Хархорин сум – Цэцэрлэг хот – Тосонцэнгэл сум – Түдэвтэй сум – Улаангом хот

Элсэн тасархай, Хархорин, Тайхар, Чулуутын хавцал, Хангайн нуруу

SR

10

MR310/sr

Хархорин сум – Шанхийн хийд – Хужирт сум – Зүүнбаян-Улаан сум

Бат-Эрдэнэзуу, Шанх хийд, Хангайн нуруу, нүүдэлчдийн соёл

SR

20

MR320/sr

Хархорин сум – Шанхийн хийд – Бат-Өлзий сум – Улаанцутгалан – Төвхөн хийд

Хархорин, Шанх, Үүртийн тохой, Улаан цутгалан, Төхөн хийд

SR

30

MR330/sr

Хархорин сум – Хөшөө цайдам цогцолбор – Өгий нуур

Хөшөө цайдам, Улаан худаг, Өгий нуур, нүүдэлчдийн соёл

SR

40

MR340/sr

Их-Уул (ЗА) сум – Жаргалант (ХӨ) сум – Шинэ-Идэр сум – Мөрөн хот

Тарвагатайн нуруу, Сангийн далай нуур, Дэлгэр мөрөн

SR

50

MR350/sr

Тосонцэнгэл (ЗА) сум – Тэлмэн сум – Улиастай хот – Отгон сум – Отгонтэнгэр хайрхан

Идэр гол, Хангайн нуруу, Отгонтэнгэр, нүүдэлчдийн амьдрал

MR

400

 

УБ – Лүн – Дашинчилэн – Булган – Хутаг-Өндөр – Их уул – Мөрөн - Хатгал

Чинтолгой, Хар балгас, Хангайн нуруу, нүүдэлчдийн соёл, айраг

SR

10

MR410/sr

Лүн сум – Баяннуур сум – Дашинчилэн сум – Батцэнгэл сум – Их тамир сум

Шороон бумбагар, Чинтолгой, Хар балгас, нүүдэлчдийн соёл

SR

20

MR420/sr

Лүн сум – Өлзийт сум – Хайхандулаан сум – Рашаант (ХӨ) – Тосонцэнгэл сум

Шороон бумбагар, Чинтолгой, Хар балгас, Сэлэнгэ

MR

450

 

Улаанбаатар хот – Баруун хараа сум – Дархан хот – Хөтөл тосгон – Эрдэнэт хот  – Тариалан (ХӨ) сум – Мөрөн хот – Хатгал тосгон

Дархан, Эрдэнэт, Хангай Хөвсгөлийн уулс, хот ба хөдөөгийн амьдрал

SR

05

MR455/sr

Баруунбүрэн сум – Амарбаясгалант хийд

Амарбаясгалант хийд

MR

500

 

Улаанбаатар хот – Чингис хот – Чойбалсан хот

Багануур, Чингис, Чойбалсан хот, Тосон хулстай

SR

10

MR510/sr

Багануур – Хар зүрхний Хөх нуур – Хангал нуур – Балданбэрээвин хийд

Харзүрхний хөх нуур, Хангал нур, Балданбэрээвэн хийд

SR

20

MR520/sr

Жаргалтхаан сум – Өмнөдэлгэр сум – Рашаан хад – Өглөгчийн хэрэм – Биндэр сум – Баян-Адарга сум – Дадал сум

Хурхын хөндий, Рашаан хад, Өглөгч, Буган хөшөө, Чингис хааны дурсгалт газрууд, Хүннү булш, буриад соёл

SR

30

MR530/sr

Чингис хот – Батноров сум – Норивлон сум – Дадал сум

Линбяо-н шарил, Андлалын өргөө, Батноров хийц, Онон гол

SR

40

MR540/sr

Чингис хот – Батноров сум – Норивлон сум – Баян-Уул (ДО) сум – Баяндун сум – Сэргэлэн сум – Чойбалсан хот

Андлалын өргөө, Батноров хийц, Онон гол, Хархираа бөөгийн отог, Угтам БНГ, Улз гол, буриад соёл

SR

50

MR550/sr

Чойбалсан хот – Сэргэлэн сум – Баяндун сум – Угтам хийд – Яхь нуур

Угтам БНГ, Яхь нуур, буриад соёл, үзэмчин соёл

SR

60

MR560/sr

Чойбалсан хот – Баян-Уул сум – Баяндун сум – Угтамын хийд – Дашбалбар сум – Монгол Дагуур ДЦГ – Хөх нуур – Чойбалсан хот

Угтам БНГ, Яхь нуур, буриад соёл, үзэмчин соёл, Монгол дагуур ДЦГ, З улсын хилийн уулзвар цэг, Хөх нуур

MR

600

 

Улаанбаатар хот – Чингис хот – Баруун-Урт хот

Багануур, Чингис хот, Баруун-Урт хот, талын амьдрал

SR

10

MR610/sr

Баруун-Урт хот – Онгон таван толгойн дурсгал – Онгон сум – Дарьганга сум – Шилийн богд – Талын агуй - Асгат

Тавантолгой, Будрын чулуу, Алтан овоо, Ганга нуур, Торой банди хөшөө, Шилийн богд, Талын агуй, Хөргийн хөндийн дурсгал, цагаан зээр, талын амьдрал

SR

20

MR620/sr

Баруун-Урт хот – Дарьганга сум – Эрдэнэцагаан сум – Бичигт боомт

Алтан овоо, Ганга нуур, Торой банди хөшөө, Шилийн богд, Талын агуй, Хөргийн хөндийн дурсгал, цагаан зээр, талын амьдрал, Зотол хаан уул, Лхачинвандад уул

MR

700

 

Улаанбаатар хот – Мандалговь хот – Даланзадгад хот

Тал нутаг, Мандалговь хот, Даланзадгад хот

SR

10

MR710/sr

Дэлгэрцогт (ДУ) сум – Бага газрын чулуу – Мандалговь хот

Бага газрын чулуу, Сүм хөх бүрд

SR

20

MR720/sr

Даланзадгад сум – Цогтцэций сум – Ханбогд сум – Дэмчигийн хийд – Шар цав – Өлгий хийд

Тавантолгойн уурхай, Шар цав, Дэмчигийн хийд, Оюу толгой

SR

30

MR730/sr

Даланзадгад хот – Баянзагын дурсгал – Мандал-Овоо сум – Сайхан-Овоо (ДУ) – Арвайхээр хот

Ёлын ам, Хавцгайт, Баянзаг, Улаан нуур, Онгийн хийд

SR

40

MR740/sr

Даланзадгад хот – Ёлын ам – Хонгорын элс - Баянзаг

Ёлын ам, Хавцагайт, Хонгорын элс, Баянзаг