С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргалаа

Улс төр / Time Admin
2018 оны 06 сарын 13

Прокурорын байгууллагаас Сангийн сайд асан С.Баярцогт, 3эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих хүсэлт Шүүх ирүүлснийг дөнгөж сая хэлэлцэн, шийдвэр гаргалаа. Тодруулбал, прокурорын саналыг хүлээн авч, батлан даалтад гаргаж, хийлийн хориг тавих шийдвэрийг гаргалаа.

С.Баярцогтыг оффшор дансны асуудлаар шалгаж, цагдан хориод байсан бол Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж, цагдан хориод байсан юм.