Ахлах тогоочийн заавраар: Франц аргаар бэлтгэсэн хавч

"Ахлах тогоочийн заавраар" шоуны энэ удаагийн дугаарт:

Хөх баг - Ахлах тогооч Г.Мөнгөндолгио, туслах тогоочоор жүжигчин Ганбаа буюу Ц.Ганбаяр,

Улаан баг- Ахлах тогооч Б.Дэлгэр, туслах тогоочоор жшүжигчин Цогтоо буюу У.Цогтбаяр нар оролцлоо. 

Оролцогч нарын хийх ёстой хоол "Франц аргаар бэлтгэсэн хавч" байлаа. /Жор, хийх аргыг доор хавсаргав/


Нэвтрүүлгийг шууд үзэх:


Хоолны жор:


Хоол хийх арга:

Шинэхэн хавч сонгож авна.  Зөөлөн  алчуураар цээжний хэсгээс барьж толгойн дунд хутга зоож амийг нь таслана. Ингээд хэсэг хугацаанд алчуураар бүтээж орхино. Үүний дараа толгойны арын хэсгээр салгаж аваад, толгойны хөндийг угааж цэвэрлэнэ. Цээжний хэсгийг дээд талаар нь уртын дагуу зүсэлт хийж махыг гаргаж давс, хар пвороор амтлана. Өнгөн хэсэгт чидуны тос түрхээд, шарах шүүгээнд 10-15 хором битүү жигнэнэ. Бэлэн болмогц нимбэгний шүүс болон бэлтгэсэн сүмсийг дээрээс нь асгаж, бяслаг үрээд салмандрт 1-2 хором шарна.

Сүмс бэлтгэх:

Сонгино, сармисаа хярж хэрчинэ. Базил навчийг жижиглэн хэрчинэ. Ингээд халаасан цөцгийн тосонд хуураад, бяслагаа хийж зөөлөн галаар халаагаад, базил навчаа нэмж давс, хар пвороор амтыг тохируулна. Төрөл бүрийн хүнсний ногоогоор хачирлаж болно. Бэлтгэсэн сүмсээ дагуулан олгоно.