Булш хиргисүүр ухаж байсан хүмүүсийг баривчилжээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 06 сарын 11

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3-р багийн нутаг "Хайрханы ар" хэмээх газар “Булш ухаж, сүйтгээд байна” гэсэн нутгийн иргэдийн мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгажээ.  Шалгалтаар газар ухах зориулалттай багаж хэрэгсэл зэхсэн гурван иргэнийг баривчилсан бөгөөд эд мөрийн баримтаар багаж хэрэгслийг нь хураан авсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.