А.Сүхбат: Бөхчүүдийг, ард түмнийг Б.Бат-Эрдэнэ аварга хагалган бутаргаж байна

Спорт / Time Admin
2018 оны 06 сарын 18

Үндэсний их баяр наадам ойртсонтой холбогдуулан бөхчүүдийн маргааны асуудлаар УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “МҮБХ-ны асуудлаар хоёр тал уулзаж, ярилцсан. Монгол бөх цэвэр ариун байвал монголын төр цэвэр ариун байна гэдэгт санал нэгдэж, эвлэлдсэн. Хоёр тал санал нэгдэж, гарын үсэг зурах хэмжээнд хүрсэн. Дархан аварга Г.Өсөхбаяр нарын бөхчүүд  уулзалтын талаар Б.Бат-Эрдэнэ аваргад хэлээд, маргааш гарын үсгээ зуръя гээд явсан. Харамсалтай нь өглөө нь Б.Бат-Эрдэнэ авраг зөвшөөрөөгүй, баяр наадмын дараа болъё гэсэн хариу хэлсэн гэж хэлсэн.

Б.Бат-Эрдлэнэ аварга нүүрэн дээрээ зөвшөөрсөн мэт боловч цаагуураа хагарган бутаргаж байна. Монгол улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, шадар сайд хүртэл анхаарал тавьж, хүлээн авч уулзсан. Ганцхан хүлээн зөвгшөөрөхгүй байгаа хүн нь Б.Бат-Эрдэнэ аварга болчихоод байна.

Улс, аймаг, сумын цолтой бөхчүүд эвлэлдэн нэгдье. Г.Өсөхбаяр дархан аварга, Мягмарсүрэн заан нар бидэнтэй нэгдэхэд санал нэг гэдгээ илэрхийлсэн. МҮБХ гэдэг Нямдорж, Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын өмч биш. Улсын баяр наадам эмх замбараагүй болох, томоохон цолтой гол бөхчүүд барилдахгүй болох вий гэдэгт санаа зовж байна. Бөхчүүдийн, монголын ард түмнийг хагалган бутаргагч нь Б.Бат-Эрдэнэ болчихоод байгааг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.