Ахлах тогоочийн заавраар: Далайн бүтээгдэхүүнтэй бэлтгэсэн цагаан будааны ороомог

"Ахлах тогоочийн заавраар" шоуны энэ удаагийн дугаарт:

Хөх баг - Ахлах тогооч Г.Дэлгэр, туслах тогоочоор Энхбаяр,

Улаан баг- Ахлах тогооч Б.Ариунбилэг, туслах тогоочоор Б.Намуун нар оролцлоо.

Оролцогч нарын хийх ёстой хоол "Франц аргаар бэлтгэсэн хавч" байлаа. /Жор, хийх аргыг доор хавсаргав/


Нэвтрүүлгийг шууд үзэх


Хоолны жор:

Д/Д

Түүхий эдийн нэрс

Хэмжих нэгж

Нэгжийн орц

1

Сам хорхой

ш

6

2

Ногоон хясаа

ш

10

3

Хулд загас

гр

150

4

Яргай загас

гр

150

5

Нарийн пүнтүүз

гр

200

6

Будааны цаас

ш

15

7

Лууван

гр

100

8

Ногоон сонгино

гр

80

9

Нарийн мөөг

уут

1

10

Хойшин сүмс

гр

50

11

Загасны сүмс

гр

30

12

Нимбэг

ш

2

13

Гааны навч

гр

50

14

Самрын нухаш

гр

30

15

Цагаан будааны цуу

мл

60

 

Хоол хийх арга:

Далайн бүтээгдэхүүнд анхны боловсруулалт хийнэ. Бэлэн болсон далайн гаралтай бүтээгдэхүүнийг дулааны боловсруулалтанд оруулна. Хувилан зүсэж бэлтгээд амтлана. Хойшин сүмс, самрын нухаш , цагаан будааны цуу, нимбэг нэмж давс, хар пвороор амтыг тохируулна. Сонгон авсан хүнсний ногоонд анхны боловсруулалт хийж, нарийн савх хэлбэрээр хэрчинэ. Лууван болон хатуу бие бүтэцтэй ногоог хөнгөн хуурч болно. Халуун усанд пүнтүүзийг дэвтээж аваад амтлана. Буцалгаж хөргөсөн усанд бага зэрэг цуу хийж цагаан будааны цаасыг дэвээнэ. Дэвтээж бэлтгэсэн будааны цаасанд, бэлтгэсэн Далайн гаралтай бүтээгдэхүүн бусад орцыг хийж ороомог бэлтгэнэ. Энэ маягаар 10-15-н ширхэг ороомг бэлэн болно. Бэлтгэсэн ороомогоо халаасан тосонд шарж болно. Мөн өөрийн дуртай сүмс бэлтгэж болно.

Хоол хийх арга:Далайн бүтээгдэхүүнд анхны боловсруулалт хийнэ. Бэлэн болсон далайн гаралтай бүтээгдэхүүнийг дулааны боловсруулалтанд оруулна. Хувилан зүсэж бэлтгээд амтлана. Хойшин сүмс, самрын нухаш , цагаан будааны цуу, нимбэг нэмж давс, хар пвороор амтыг тохируулна. Сонгон авсан хүнсний ногоонд анхны боловсруулалт хийж, нарийн савх хэлбэрээр хэрчинэ. Лууван болон хатуу бие бүтэцтэй ногоог хөнгөн хуурч болно. Халуун усанд пүнтүүзийг дэвтээж аваад амтлана. Буцалгаж хөргөсөн усанд бага зэрэг цуу хийж цагаан будааны цаасыг дэвээнэ. Дэвтээж бэлтгэсэн будааны цаасанд, бэлтгэсэн Далайн гаралтай бүтээгдэхүүн бусад орцыг хийж ороомог бэлтгэнэ. Энэ маягаар 10-15-н ширхэг ороомг бэлэн болно. Бэлтгэсэн ороомогоо халаасан тосонд шарж болно. Мөн өөрийн дуртай сүмс бэлтгэж болно6