МҮБХ-оос Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ

Спорт / Time Admin
2018 оны 06 сарын 19

МҮБХ-ноос УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр захирамж гаргаж, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг МҮБХ-ны тамга тэмдэгийг ашиглахгүй байх,  20-ний өдөр элдэв хурал цуглаан, үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан. Гэвч тэд шүүгчийн захирамжийг зөрчиж, элдэв хурал цуглаан, үйл ажиллагаа зохион байгуулж, МҮХБ-ны тамга тэмдэгийг ашигласаар байсан тул өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн ОӨУБЕГ-аас тэдний хэрэглэж байсан тамга, гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Гэтэл тэд өнөөдрийг хүртэл хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж элдэв үйл ажиллагаа явуулсаар байгаа тул МҮБХ-ноос УИХ-ын гишүүн, Дархан аврага Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна” гэжээ.