Ш.Батхүүг батлан даалтад гаргажээ

Улс төр / Time Admin
2018 оны 06 сарын 28

“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хориод гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Түүний хоригдох хугацаа энэ сарын 12-нд дууссан учир шүүх хорих хугацааг дахин 15 хоногоор сунгасан.

Харин түүний бие муудсан тул өчигдөр түүнийг батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болсон байна.