Ө.Амар: Дэлхийд нэрээ таниулсан дэндүү сайн хөлбөмбөгчин болно би

Спорт / Time Admin
2018 оны 06 сарын 28

Хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайд гарсан анхны монгол хүү Ө.Амар байлаа. Тэрбээр өнгөрсөн шөнө Коста-Рика- Швейцарын шигшээ багийн тоглолтын бөмбөгний хөтөч хүүхэд нь байсан юм.

ДАШТ-ийн 64 тоглолтын 40 тоглолтод оролцох хөтөч хүүхдийг зохион байгуулагч орноос сонгосон бол үлдсэн 24-т нь манай улсаас өрсөлдөн, нэг эрх авсан байна. Уг эрхийн төлөө монголын 600 гаруй хүүхэд эссэ бичин өрсөлдөж, Ө.Амар шалгарчээ. Шалгаруулалтын "Киа Моторс Монгол" ХХК зохион байгуулсан юм.

Түүний  “Миний мөрөөдөл нэртэй” эссег хүргэж байна.

Би алдарт Барселона багийн домогт тоглогч Лионель Месситай адил агуу хөлбөмбөгч болохыг мөрөөддөг. Яг үнэндээ Мессигээс ч илүү тоглогч болмоор байна. Мөрөөдөлдөө хүүрэхийн тулд одооноос маш сайн хичээх хэрэгтэй гэдгийг сайн мэдэж байгаа. Хөлбөмбөг бол хичээл зүтгэл, хөдөлмөр, хөлс хүч, бэртэл, гэмтэл, цаг хугацаа гэх мэ маш их үнээр амжилтад хүрдэг спорт. Амжилт үнэгүй ирнэ гэж үгүй. Тэр тусмаа хөлбөмбөгийн спортод үнэгүй зүйл нэгээхэн ч үгүй. Хөлбөмбөг бол зөвхөн хууралт, цохилт, хамгаалалт, гоол, хожил гэсэн зүйл биш сонирхол, мэдрэмж, хөдөлмөр, хичээл зүтгэл, байнгын бэлтгэл сургуулилтын нийлбэр гэж бий боддог. Би сонирхлынхоо дагуу байнга хичээллэж, мэдрэмжээ хөгжүүлж бүх бололцоогоо дайчлан хөдөлмөрч Монголынхоо нэрийг дэлхий дуурсгасан алдартай хөлбөмбөгчин болж мөрөөдлөө биелүүлнэ.

Месси анх 20 настайдаа Эл Классико-д Хет трик хийж олонд танигдаж байсан. Эл Классико-д хет трик хийнэ гэдэг ховорхон тохиолдол.

Мөн амжилт, алдрын оргилд хүрэх оньс нь харилцааны соёл. Хичнээ авьяастай чадварлаг тоглогч байсан ч гэсэн зан харилцааны доголдолтой бол өөрийн фанаттай болж чадахгүй.

Фанат гэдэг бол тамирчны өөрийнх нь гэр бүлээс өөрцгүй зүйл. Ялахад нь хамт баярлаж, ялагдахад нь хамт уйлж,сэтгэл зүрхээрээ хамт байдаг үнэнч хүмүүсийг фанат гэнэ. Тэр тусмаа хөлбөмбөгийн фанатууд хамийн үнэнч фанатууд байдаг. Хөлбөмбөгчийн хүнд авьяас чадвар, мэдрэмж, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, өндөр ухамсар, харилцааны соёл гээд энэ бүгд яг л эд эрхтэн шиг хамт байх ёстой.

Энэ бүхнийг дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгийн Месси бүрэн цогцлоосон хүн. Би хааяа боддог. Месси манай гарагийн хүн мөн болов уу гэж.  Та ч гэсэн хөлбөмбөг үздэг бол Мессигийн тоглож байгааг, гоол хийж буй агшныг харвал надтай адил бодох байх аа.  

Миний мөрөөдлийг биелүүлэхэд туслах хамгийн эхний шат бол манай сургуулийн хөлбөмбөгийн “Шинэ монгол” клуб. Би энэ шатаар зогсолтгүй дээшээ маш хурдтайгаар өгсөх болно.

Би сургуулийнхаа хөл бөмбөгийн багт хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. Хагас хамгаалагчийн байрлал бол хамгийн гоё байрлал. Хамгаална бас довтолно. Манай баг хоёр жил дараалан Дуулиан 2020-д оролцсон. Би хоёр тоглолтод нэг гоол оруулсан. Багийнхаа тоглолтод сэтгэл дундуурхан байгаа. Ирэх жилээс манай багийнхан улам хичээж, Дуулиа 2020-д түрүүлнэ гэдэг би итгэлтэй байна.

Би алдартай хөлбөмбөгчин болно гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй. Бас хэзээ ч энэ мөрөөдлөөсөө ухарч шантрахгүй. Би мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгтээ урам зориг, эрхч хүч, итгэл найдвараар дүүрэн байна. Би энэ жилийн эмэгтэйчүүдийн баяраар сургуулийнхаа “Ээждээ бичих захидал” уралдаан алдартай хөлбөмбөгийн болоод TOYOTA-ийн LEXUS 1070 машины реламд тоглох гэрээ хийсэн гэж мөрөөдсөн. 2028 оноос ээждээ захидал бичих түрүүлэхэд миний ээж маш их баярлаад уйлсан.

Тэгвэл одоо загвар, хурд хүчний гайхамшиг бол аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан тансаг зэрэглэлийн KIA автомашины реламд тоглоно гэсэн мөрөөдөл надад нэмэгдлээ. Ингээд би гуравдугаар ангийн сурагч байхдаа бичсэн шүлгээр энэхүү эссэгээ төгсгөе.

Би хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг

Ногоон талбайд дураараа гүйсэн

Суарес шиг гоё дамжуулдаг

Месси шиг олон гоол оруулдаг

Роналду шиг царайлаг

Неймар шиг сайн довтолдог

Дэлхийд нэрээ таниулсан

Дэндүү сайн хөлбөмбөгчин болно би...