590 кг ургамалын үндэс хилээр гаргах гэж байсныг илрүүллээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 06 сарын 28

Энэ сарын 26-ны өдөр Гашуунсухайт дахь боомтын нүүрс экспортлон гаргах терминалаар Монгол улсын иргэн Б нь нийт 590 кг ургамалын үндэс хууль бусаар улсын хилээр нэтрүүлэх гэж байжээ.

Уг хууль бус үйлдлийг гаалийн шалгалтаар таслан зогсоож, хойшлуулашгүй ажиллагаа явуулан Ханбогд сум дахь цагдаагын тасагт шилжүүлсэн байна.