Автомашины татвараа төлөхийг сануулж байна

Эдийн засаг / Time Admin
2018 оны 06 сарын 28

Авто тээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх хуулийн хугацаа зургаан сарын нэгэнд дууссан. Татвараа төлөөгүй иргэдийг зөрчлийн хуулийн дагуу торгодог болсныг татварын газраас тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд анхааруулж байна.

Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн  Татварын газар хамтран албан татвараа төлөөгүй тээврийн хэрэгслүүдэд хяналт, шалгалтыг хийж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигчид албан татвараа төлөөгүй тохиолдолд Зөрчлийн хуулийн 19 дүгээр зүйлийн 14-р заалтаар торгуулах юм. Албан татвараа төлөөгүй иргэд цахим хэлбэрээр буюу smartcard.mn сайтруу орж улсын дугаараа хийн төлбөрөө төлөх  боломжтой. Нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчид холын замд гарч, хөдөө орон нутаг руу явахаасаа өмнө албан татвараа төлөхийг Баянгол дүүргийн  татварын газраас анхааруулж байна.