Сураггүй болсон хоёр настай охины цогцсыг олжээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 07 сарын 02

Өнгөрсөн зургаадугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Баян-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 22 км/ иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/ ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу эрлийн ажлыг тэр өдрийн 20:36 цагаас эхлүүлсэн бөгөөд үр дүнд хүрээгүй тул 06.14-ний өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 19:00 цагт зогсоосон.

Тэгвэл өчигдөр тус сумын 2 дугаар багийн “Яхь нуур” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ дэрсэн дундаас У /2 настай, эмэгтэй/ хүүхдийн цогцос олсон тухай Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэв журмын цагдаа 22:40 цагт мэдээлсэн байна. Түүнчлэн  00:45 цагт тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан 6 алба хаагч, прокурор 1, шүүхийн шинжээч 3, 1 автомашинтай хэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгсөн. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Урьдчилсан байдлаар охины өмсөж явсан хувцас таарсан. гэхдээ нарийн шинжилгээ гарсны дараа албан ёсны мэдээлэл өгнө" гэсэн тайлбар өглөө