Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг 228.9 сая төгрөгөөр зохион байгуулна

Улс төр / Time Admin
2018 оны 06 сарын 27

УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль болох шаардлага үүссэн. Учир нь тус тойргоос УИХ-д сонгогдсон Д.Гантулга ёсзүйн асуудлаар гишүүнээс татгалзах өргөдлөө өгч, шийдүүлсэн.

Тэгвэл тухайн тойрогт ирэх аравдугаар сарын 7-ны өдөр нөхөн сонгууль зохион байгуулах тогтоолыг Байнгын хорооноос гаргалаа. Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлах учиртай.

Нөхөн сонгуулийн төсвийн зардлын хэмжээг 228,9 сая төгрөгөөр тогтоож, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тусгасан байна.