5 настай охиныг хүчиндэхийг завдсан байж болзошгүй төрийн албан хаагчийг шалгаж байна

Орон нутаг / Time Admin
2018 оны 07 сарын 03

Бага насны охиныг хүчиндэхийг завдсан байж болзошгүй хэргээр Баянхонгор аймгийн нэгэн төрийн байгууллагын ажилтанг цагдаагийн байгууллагаас  баривчлан шалгаж байна. Тодруулбал, 28 настай нягтлан бодогч ажилтай Б гэгч таван настай охиныг хүчиндэхийг завдсан байж болзошгүй гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас ирүүллээ.

Сэжигтнийг өчигдөр баривчилсан бөгөөд нэг сарын хугацаанд цагдан хорьж, хэргийг шалгах юм.