Гөрөөстэй андуурч хүн буудсан этгээдийг цагдан хорьжээ

Орон нутаг / Time Admin
11 өдрийн өмнө

Хэнтий аймгийн дадал сумын хоёр иргэн мотоциклоор анд явж байгаад гөрөөстэй андууран хоёр хүнийг буудсан хэрэг гарчээ. Суманд өртсөн нэг хүн амиа алдсан бол нөгөө нь хэвлий тус газраа шархадсан байна.

Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг шалгалт хийж, хүний аминд хүрсэн хоёр иргэнийг цагдан хорьж, мөрдөн шалгаж байна.