Э.Даш, Ө.Бат-Орших нарын асуудлаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарчээ

Спорт / Time Admin
2018 оны 07 сарын 09

МҮБХ-оос Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш нарын барилдах эрхийг хассан шийд гаргасан. Мөн үндэсний баяр наадам зохион байгуулах комисс ч ийм тогтоол гаргасан гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл Ө.Бат-Орших, Э.Даш нар барилдах эрхээ сэргээлгэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж, нэхэмжлэлээ авсан. Өөрөөр хэлбэл, бөхчүүдийн барилдах эрхийг хассан шийдвэр нь хуульзүйн чадамжгүй, хүчин төгрөлдөр бус болохыг шүүх тогтоосон. Түүнчлэн шүүх байгууллагаас “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж” гарсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд албадан шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явагдана гэсэн үг юм.