Ахлах тогоочийн заавраар: Шарсан төмстэй, бүрж шарсан загас

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн 11 дэх дугаар танд хүрлээ. Энэ 7 хоногийн дугаарт ахлах тогооч Д.Одбаяр, Дагвадорж нар нийтлэлч Аанхаа, Олонбаяр нартай баг болж өрсөлдсөн юм. Тэдний ур чадварыг сорьсон энэ оройн амтат зоог бол шарсан төмстэй, бүрж шарсан загас байв. 

Хоолны нэр:

Бүрж шарсан загас, шарсан төмстэй

Хоолны орц:

Д/Д

Түүхий эдийн нэрс

Хэмжих нэгж

Нэгжийн орц

1

Зэвэг

ш

2

2

Сазан

ш

2

3

Гурил

гр

200

4

Төмсний гурил

гр

200

5

Сүү

гр

300

6

Давс

гр

5

7

Хар пвор

гр

5

8

Амтат төмс

гр

400

9

Төмс

гр

400

10

Өндөг

ш

6

11

Цөцгийн тос

гр

600

12

Нимбэгний шүүс

мл

100

13

Гич

гр

80

14

Цагаан дарсны цуу

мл

130

15

Чидуны тос

мл

200

16

Капрес

шил

2

17

Шарлот сонгино

гр

160

18

Парсли

гр

100

19

Шинэ укроп ( dill )

багц

2

20

Нимбэгтэй хар пвор

гр

5

21

Шар айраг

шил

1

Хоол хийх арга:

Сонгож авсан загасанд анхны боловсруулалт хийж цул мах гаргаж авна. Бэлтгэсэн цул махыг амтлаад амраана. Хэмжиж авсан гурилыг шигшээд өндөг, сүүний холимогтой хольж шингэвтэр зуурмаг бэлтгэнэ. Эсвэл шар айрагаар бэлтгэж болно. Амтат төмс эсвэл сонгон авсан төмсийг угааж цэвэрлээд төмсний гурилд хөрвүүлээд их тосонд алтлаг шаргал болтол шараад амтлана. Төмс шарсан тосоо дахин шүүж халаагаад, бэлтгэсэн загасаа зуурмагт дүрээд халаасан тосонд шарна. Өндөгний шарыг буцалгаад хөргөсөн ус болон цөцгийн тосны талтай хольж, цагаан сүмс нэмж устай саванд савтай нь тавьж , тасралтгүй өтгөртөл нь хутгана. Өтгөрч эхлэхэд үлдсэн цөцгийн тосоо бага багаар хийж жигдэртэл хутгана. Бэлэн болохоор 5 хоромын өмнө давс, хар пвор, нимбэгний шүүс нэмж амтлана.