Цахилгааны утас уугиж байсныг аюулгүй болгожээ

Нийгэм / Time Admin
2018 оны 07 сарын 10

“Автобусны буудал орчимд цахилгааны утас уугиж байна” гэсэн мэдээлэл өнөө өглөө нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн. Мэдээллийн дагуу ХУД-ийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж, аюулгүй болгосон байна.

Тодруулбал, ХУД-ийн Хоёрдугаар хороо, Эрэлийн автобусны буудлын хот руу явдаг талын явган хүний зам дээр цахилгааны утас ил гарч, уугиж байжээ. Тус газарт үйлчилгээ эрхэлдэг хоёр ТҮЦ байсан бөгөөд хаалттай байх үеэр ийнхүү цахилгааны утас уугиж эхэлсэн байна. Тухайн газарт УБЦТС ТӨХК-ийн холбогдох ажилтнууд очиж, тогтой утсыг салгасан байна.