Ахлах тогоочийн заавраар: Г.Оюунцэцэг VS Э.Сэлэнгэ

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн 12 дахь дугаарт ахлах тогооч Мөнгөндолгио, Саруулбулга нар өөрсдийн туслах тогооч болох мисс Э.Сэлэнгэ, нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг нарын ур чадвараар өрсөлдлөө.

Хоолны нэр: Тако шөл болон шинэхэн талх

Д/Д

Түүхий эдийн нэрс

Хэмжих нэгж

Нэгжийн орц

1

Хүрэн шош

гр

50

2

Гарбонзо шош

гр

50

3

Цагаан шош

гр

50

4

Улаан лоолийн нухаш

гр

30

5

Лууван

гр

60

6

Ясны шөл

мл

200

7

Гахайн гэдэс

гр

80

8

Гахайн өөх

гр

40

9

Тако амтлагч

гр

5

10

Үхрийн мах

гр

100

11

Сонгино

гр

80

12

Сармис

гр

30

13

Чинцай

гр

60

14

Гурил

гр

25

Хоол хийх арга:

Сонгон авсан шошийг буцалгаж хөргөсөн усанд дэвтээнэ. Ногоогоо угааж цэвэрлээд шоо дөрвөлжин хэрчинэ. Гахайн гэдэсийг сайтар цэвэрлээд жижиглэн хэрчинэ. Буцламгай усанд хийж 15-20 хором чанана. Үхрийн махыг татаад бянз мах бэлтгэнэ. Халаасан тосонд ногоогоо хуурна. Цөцгийн тосонд гурил хуурна. Урьдчилан бэлтгэсэн ясны шөлөнд хуурсан ногоо, гахайн гэдэс, шошнуудаа хийж буцалмагц зөөлөн галаар чанана. Бэлэн болохоос 10 хоромын өмнө хуурсан гурил болон амтлагаагаа хийнэ.

Text Box: Хоол хийх арга:

Шинэхэн талх
 
Д/Д

Түүхий эдийн нэрс

Хэмжих нэгж

Нэгжийн орц

1

Дээл гурил

гр

400

2

Бүхэл үрийн гурил

гр

250

3

Дрож

гр

25

4

Сүү

мл

150

5

Өндөг

ш

2

6

Ус

мл

125

7

Цөцгийн тос

гр

50

Хоол хийх арга:

Гурилыг шигшиж бэлдэнэ. Орц найрлагын дагуу уусмал бэлтгээд шигшсэн гурилаар зуурмаг бэлтгэнэ. Зуурмагаа дулаан газар болон босголтын шүүгээнд амрааж хөөлгөнө. 10-15 хоромын дараа дахин нухаж амраагаад хэвэнд эсвэл тэвшин дээр босголт хийнэ. Халаасан шарах шүүгээнд жигнэж болгоно.