“Насны хишиг”-ийг олгож эхэлжээ

Эдийн засаг / Time Admin
2018 оны 07 сарын 04

Засгийн газраас ахмад настнуудад Цагаан сарын баярын өмнө болон Үндэсний их баяр наадмын өмнө “Насны хишиг” олгодог. Энэ дагуу Үндэсний их баяр наадмын өмнө 125 мянган ахмад мөнгөн тэтгэмж авна.  “Насны хишиг” бүртгүүлэхээр өмнө нь бүртгүүлсэн бол тэтгэмж нь бүртгүүлсэн дансанд орох бол шинээр бүртгүүлэх ахмад настнууд харьяа дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст хандан, гэрээ байгуулж, арилжааны банкаар дамжуулан мөнгөө авах юм.

Насны хишгийг дараах байдлаар олгож байна.

  • 65-69 настай 43089 ахмад настан 50 мянга
  • 70-79 настай 57624 ахмад настан 80 мянга
  • 80-89 настай 18700 ахмад настан 150 мянга
  • 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.