Дахин нэг хүүхэд тогонд цохиулж нас барлаа

Нийгэм / Time Admin
2018 оны 07 сарын 06

Өчигдөр буюу энэ сарын 5-ны өдрийн 15.00 цагийн үед Налайх дүүргийн зургаадугаар хороонд байрлах амралтын газрын хойно байрлах шонгийн модны тогтой утсанд  хүүхэд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар шалгалт явуулахад амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан байсан дугааргүй шонгийн модны цахилгааны утсанд долоон настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулж, нас барсан байна.