МҮБХ: Бөхчүүдийн найраа хийдэг газар сэтгүүлчдийг чөлөөтэй нэвтрүүлнэ үү

Спорт / Time Admin
2018 оны 07 сарын 09

МҮБХ-ныхон Шадар сайд Ө.Энхтүвшинд шаардлага хүргүүллээ. Учир нь Үндэсний их баяр наадмын комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж, 2018 оны Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд сэтгүүлчдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхчүүдийн оноолт хийж, ам авдаг газар нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Нэвтрүүлэхгүй шийдвэр гаргасан учир нь Дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, улсын арслан Э.Оюунболд 2017 оны Улсын наадмын бөхийн барилдааны тавын даваанд ам авахдаа гурван хуруу /гурван зуун сая/ гарган унаж өгөх тохиролцоо хийж, тэр бичлэг нь олон нийтэд ил болж, үндэсний бөхийн нэр хүндийг унагаасан гэж үзэж дахин ийм зүйл телевизээр гаргахгүйн тулд оноолт хийх, ам авах газарт цагдаагийн хүчийг ашиглан нэг ч сэтгүүлч, зураглаач оруулахгүй байх үүргийг ЦЕГ, бөхийн барилдаан зохион байгуулах хорооны гишүүдэд өгсөн хэмээн шаардлагадаа дурджээ. 

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.