Ахлах тогоочийн заавраар: Нарийн боов

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн 13 дахь дугаарт ахлах тогоочоор Дагвадорж, Б.Ариунбилэг нар өөрсдийн туслах тогооч болох "ДОЗ интертайнмэнт"-ийн захирал Ш.Доржсүрэн, Монгол Улсын арслан Ганхуяг нарын ур чадвараар өрсөлдсөн юм. Хоолны нэр "Нарийн боов" 

Хоолны нэр: Нарийн боов (Эклер)

Д/Д

Түүхий эдийн нэрс

Хэмжих нэгж

Нэгжийн орц

1

Дээд гурил

гр

490

2

Цөцгийн тос

гр

245

3

Давс

гр

5

4

Ус

гр

440

5

Өндөг

ш

20

6

Сүү

гр

150

7

Төмсний гурил

гр

5

8

Ванилин

гр

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хоол хийх арга:

Саванд ус, цөцгийн тос, давс хийж буцалгана. Савтай шингэнийг галаас түр холдуулж,  гурил нэмж нэгэн жигд бие бүтэцтэй болтол нь модон хутгуураар хурдан хүчтэй хутгана. Дахин гал дээр тавьж хэдэн хором буцалгана. Бэлтгэсэн гурилын чанамлыг 50-70 хэм хүртэл хөргөж, өндгийг нэг нэгээр нэмж зуурмагаа шингэвтэр бие бүтэцтэй болтол модон хутгуураар хутгана. Зориулалтын уутанд хийж, тосолсон тэвшин дээр хоорондоо 2 см зайтай хэвлэж  тавина. 220 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 10 хором жигнээд, галыг 180 хэм хүртэл буулгаж дахин 10 хором жигнэнэ. Бэлэн болмогц шарах шүүгээнээс гаргаж хөргөнө. Хөргөсний дараа хажуу талд нь кремний хошуу орохоор зүсэлт хийнэ. Бэлтгэсэн кремийг шахаж , хайлуулсан шоколад асгах эсвэл дүрнэ.

Хоолны нэр: Нарийн боов /Тэргүүн/

Д/Д

Түүхий эдийн нэрс

Хэмжих нэгж

Нэгжийн орц    

1

Дээд гурил

гр

640

2

Өндөг

ш

1

3

Цөцгийн тос

гр

220

4

Давс

гр

10

5

Нимбэгний хүчил

гр

1

6

Ус

мл

230

Хоол хийх арга:

Саванд усаа хийж дээрээс нь давс, нимбэгний хүчил, өндөг хийж сайтар хутгана. Зуурагч машинд гурил, уусмал 2-ыг хийж 10 хором зуурч нухна. Цөцгийн тосыг жижиглэн хэрчээд, 10 хувьтай тэнцэх гурил нэмж багсараад хөргүүрт 14 хэм хүртэл хөргөнө. Бэлтгэсэн зуурмагыг дугтуй хэлбэртэй элдээд голд нь урьдчилан бэлдсэн цөцгийн тосыг хийж гуриланд бооно. Дээр  нь гурил   цацаж 10 мм зузаантай болтол тэгш өнцөг хэлбэртэй элдэнэ. Зуурмагийг 2 захаас дотогш эвхэж 4 давхар болгож хөргөх шүүгээд загсаагаад дахин элдэнэ. Энэхүү дараалалыг 3-4 дахин хийж зориулалтын машинаар эсвэл гараар хийнэ. 5-7мм зузаантай элдээд хэв, хутгаар зүсэлт хийж шарах шүүгээнд 200-250 хэмд, 20 хором жигнэж болгоно.