Д.Амарсанаа: Хоёр иргэн зөвшөөрөлгүй алт олборлож байгаад амь насаа алдсан

Орон нутаг / Time Admin
2018 оны 07 сарын 24

Энэ сарын 20-ний өдөр Шарын гол сумын төвд сумын засаг даргын худдаа өгч алт олборлож байсан гэх газарт 40 настай эрэгтэй А, 53 настай Д нар алт олборлох гэж байгаад амиа алджээ. Тус нөхөрлөл нь олборлолт явуулсаныхаа дараа нөхөн сэргээлт хийгээгүй нь хөрсний нуралт үүсэх нөхцлийг бүрдүүлсэн байх магадлалтай гэж нутгийн иргэд хэллээ.

Зөвшөөрөлгүйгээр хувиараа алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдан нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжит багийн “Шарын хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 3 км-т/ хувиараа алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 17:36 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу 10 алба хаагч 17:42 цагт очиж, 3 цаг 40 минут ажиллаж, тус сумын Дархан багийн 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суугч иргэн А /40 настай, эрэгтэй/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар гудамжны оршин суугч иргэн Д /53 настай, эрэгтэй/ нарыг шороонд дарагдаж ухаангүй байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Гэвч сумын эмнэлэгт хүргэгдэн нас баржээ.

Тэгвэл осол болсон газарт өмнө нь нөхөрлөлүүд алт олборлож байсан бөгөөд “техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн, үрээ цацчихсан газар байсан” гэдгийг Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа хэллээ.