Утаа, тортогжилтыг 100 хувь шүүх DPF шүүлтүүр суурилуулж байна

Нийслэл / Time Admin
2018 оны 07 сарын 25

Японы олон улсын хамтын ажиллагааны JICA байгууллагын буцалтгүй тусламжаар дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад DPF шүүлтүүрийг суурилуулах ажил үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд DPF шүүлтүүр нь дизель түлшнээс ялгарч буй утаа, тортогжилтыг 100 хувь хүртэл шүүж байна.

Эхний ээлжинд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ–ийн 1 дүгээр баазад DPF шүүлтүүрийн шатаах зуух болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан ба дээрх буцалтгүй тусламжийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГазар болон Сутайн Буянт ХХКомпанийн нийт 25 автобусанд 2018 оны 07 дугаар сард багтаан DPF шүүлтүүрийг суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.