Германы "Чингис хаан" хамтлагийг "Найрамдал" медалиар шагнана

Энтертайнмент / Time Admin
2018 оны 07 сарын 18

“Чингис хаан” дуугаар нь монголчууд илүүтэй таних Холбооны бүгд найрамдах  Герман улсын дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй гишүүний бүрэлдэхүүнтэй хамтлагийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Найрамдал” медалиар шагнахаар болжээ. Шагнал гардуулах ёслолын дараа “Чингис хаан” хамтлагийн гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах хуваартай байгаа юм байна.  

“Чингис хаан” дуу гарсан даруйдаа 13-р зууны Монголчууд төдийгүй Их Чингис Хааныг 20-р зууны төгсгөл үед дахин нэг даян дэлхийд сэргээн сануулсан гэж урлаг судлаачид үздэг байна.  Энэ хамтлаг асар богино хугацаанд Германаас эхлээд Израиль, Японыг хүртэл дэлхийн хэд хэдэн улсын хит фарадыг тэргүүлж байжээ. Тэр цагаас Европчууд  Чингис Хаан болон Монголчуудын тухай ойлголт дүр зургийг огт өөрөөр эерэг байдлаар дүгнэх болсон гэж хэлхэд хилсдэхгүй.