Автобуснуудад явуулын оношилгоо хийж байна

Нийслэл / Time Admin
2018 оны 08 сарын 03

Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг Нийслэлийн Тээврийн газраас явуулын оношилгооны багажаар хэмжих шалгалтыг шугам замд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хийж эхлээд байна.

Эхний 2 өдрийн байдлаар нийтийн тээврийн 10 компанийн их багтаамжийн 41 автобус шалгалтад хамрагдсан бөгөөд утааны тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчлүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 213 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгсэл жилд 2 удаа техникийн үзлэг, оношилгоонд хамрагддаг бөгөөд нийтийн тээврийн салбарын 2018 оны намрын нэгдсэн үзлэг оношилгоо 09 дүгээр сард эхэлнэ.