399 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагтай болгожээ

Нийслэл / Time Admin
2018 оны 08 сарын 03

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн төлөө хамтдаа” давалгааг санаачлан эхлүүлсэн. Уг давалгаанд Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан нэгдсэн байна. 

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өөрсдийн нөөц бололцоог ашиглан таг үйлдвэрлэж, Сүхбаатарын гудамж-7, Жуулчны гудамж-21, Их тойруугийн гудамж-51, Баруун сэлбийн гудамж-12, Энэбишийн өргөн чөлөө-40, Чингэлтэйн өргөн чөлөө-150, Бага тойруугийн гудамж-1, Лааганы гудамж-5, Хуульчдын гудамж-8, Галданбошигтын гудамж-60, Дамбын пост-44 нийт  Чингэлтэй дүүргийн 11 гудамжны 399 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагтай болгосон байна гэж ЗХУТ-өөс мэдээлэв.