МАН: 60 тэрбумын асуудлыг хэлэлцэхгүй гэв

Улс төр / Time Admin
12 өдрийн өмнө

МАН бага хурал зурган илэрцүүд

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбогдуулан МАН-ын II Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд эхлэх гэж байна. Хурлаар Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эсэхийг шийдэх бөгөөд хэрэв оролцохоор шийдвэл хэнийг нэр дэвшүүлэхээ ярилцах юм.

Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа 60 тэрбумын асуудлыг Бага хурлаар хэлэлцэнэ хэмээн таамаглаж байсан ч МАН-ын Бага хурлын гишүүд "Хэлэлцэх асуудлын жагсаалтад 60 тэрбумын гэх асуудал байхгүй" хэмээх хариултыг өгч байна.

Түүнчлэн, АН-ын ҮБХ-ны хурал өнөөдөр Төрийн ордонд болно. Хурлаар мөн Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролоцох эсэхийг хэлэлцэх юм.