Д.Гантулгыг шүүх хурал энэ сарын 17-нд болно

Улс төр / Time Admin
2018 оны 08 сарын 06

д.гантулга зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Нийслэлийн прокурор Н.Амарсанаа, яллагдагч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцсон байна.

Д.Гантулгыг шүүгдэгчээр татаж, түүнд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг наймдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.