Зам тээврийн хөгжлийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарчээ

Нийгэм / Time Admin
8 өдрийн өмнө

Өчигдөр 22:00 цагийн үед Засгийн газрын 13 дугаар байр буюу Зам тээврийн хөгжлийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээллээр хохирогч болон сэжигтэн нь тус яамны газрын дарга нар бөгөөд тэд ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэж, маргалдсаны улмаас хэрэг гарсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага “Шалгаж байна” гэлээ.