Сувилалд амарч байгаад сураггүй болсон иргэнийг олжээ

Орон нутаг / Time Admin
10 өдрийн өмнө

Энэ сарын 5-ны өдрийн 22:15 цагт Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн “Хүрэмт” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т) сувилалд амарч байсан Арвайхээр сумын харъяат, иргэн С (80 настай, эмэгтэй) 17:00 цагт сураггүй алга болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Тус дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 11 алба хаагч, сувиллын газрын 8 хүн, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр оройн 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Өнгөрсөн даваа гариг (VIII/07)-ийн 13:10 цагт Тарагт сумын “Арвайн тал” багийн “Өгөөмөр хайрхан” гэдэг газраас (сувиллаас зүүн урд зүгт 10 км-т) иргэн С-ийг эсэн мэнд олсон байна.