“Эрдэнэт” үйлдвэр цагаан тоостой бүсэд амьдардаг иргэдийг шинжилгээнд хамрууллаа

Нийгэм / Time Admin
2018 оны 08 сарын 08

38740225_2132655030334557_5089794635287494656_n

Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын байгаль орчны хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Засгийн газраас баталсан “Цагаан тоос бууруулах” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийн хугацаа дууссан ч хамтын ажиллагаа үргэлжлэн, өнөөдөр цагаан тоостой бүс нутагт 35-аас дээш жил амьдарсан иргэдийг шинжилгээнд хамрууллаа. Энэхүү шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Медипас” эмнэлгийн эмч нар хийж, тэдэнд зөвлөгөө өгсөн. Компьютер томограф, уушигны нарийн шинжилгээнд хамрагдсан 35 иргэн тус бүр 185 мянган төгрөгийн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдлаа.

38663632_1967156909971558_9105133326657650688_n

Цаашид цагаан тоостой бүс нутагт амьдардаг 3700 гаруй иргэдээс дахин 270 гаруй хүнийг нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж Орхон аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн онцолсон.

38778013_2078058689127726_4200966327499751424_n38664158_456805188135691_3197784927772868608_n38673732_1455483187886001_1222563527433125888_n