Барилгын ослын улмаас 17 настай хүү амиа алджээ

Нийгэм / Time Admin
9 өдрийн өмнө

Барилгын ослын улмаас хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарчээ.  Тодруулбал, энэ сарын 8-ны өдрийн 19:22 цагт ХУД-ийн Цагдаагийн хэлтэст “Хан-Уул дүүргийн 11-р хороо Хүннү хорооллын Хурд группын барилгын хашаанд хүн нас барсан байна” гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд оршин суух хаягтай, барилгын туслах ажилтан, 17 настай эрэгтэй У нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарсны улмаас толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогджээ.