“Хүний амь эрсэдсэн осол нь Хурд группийн талбайд болоогүй” хэмээн тайлбарлаж байна

Нийгэм / Time Admin
2018 оны 08 сарын 10

 “Хан уул дүүргийн 11-р хороонд байрлах Хүннү хорооллын барилгын талбайд осол гарч, 17 настай хүү амь насаа алдсан” гэдгийг цагдаагийн байгууллага мэдээлэв. Түүнчлэн талийгаач хүүгийн төрсөн ах “Дүү маань энэ хавар оюутан болох байсан. Гэр бүлдээ дэм болж, сургалтын төлбөртөө нэмэр болъё. Ажил хийж үзье гэж Хурдын барилгад ажилд орсон. 15 хоног ажилласан. Өдрийн 25 мянган төгрөгөөр цалинжина” гэж бидэнд хэлж байсан гэсэн мэдээллийг өгсөн юм.

Харин “Хурд” группын хэвлэл хариуцсан ажилтан уг мэдээллийг ташаа хэмээн дараах тайлбарыг өгч байна. Тодруулбал, “2018 оны 08-р сарын 08-ны өдрийн 19 цаг 23 минутын орчимд Хурд групп ХХК-ний аж ахуйн хашаанд бараа тээвэрлэх, зөөвөрлөх, агуулахад буулгах ажлыг гүйцэтгэдэг “Түмэндэлгэр далай” ХХК –ний чингэлэг зөөж байсан кран унаж, осол гарч хүний амь нас эрсэджээ. Гэтэл Хурд групп kомпанийн kран унасан мэт осол барилгын талбайд болсон мэт Хурд группийн барьж буй барилга орон сууц мөн Б.Чойжилсүрэн гишүүний зураг бүхий ташаа мэдээ цацаж байгаа тул залруулж байна” гэсэн тайлбарыг хийлээ.

Хэргийг харьяа цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.