Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Нийслэл / Time Admin
2018 оны 08 сарын 31

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар 15-20 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 20-22 градус дулаан байна.