“Авзага трейд” компани хороолол дундах зам хааж, барилгын ажил эхлүүлжээ

Нийслэл / Time Admin
2018 оны 09 сарын 04

Image may contain: one or more people and outdoor

-Барилга барих зөвшөөрлийг 2 удаа цуцалсан ч өнөөдрийн байдлаар барилгын ажил үргэлжилж байна-

Сүхбаатар дүүргийн V хороонд хороолол дундах автомашины гарцыг таглан барилга барьж эхэлснээр оршин суугчид байр руугаа орж чадахгүй нөхцөл байдал үүсчээ.

Тодруулбал, Авзага трейд компани өнгөрсөн долдугаар сараас Сүхбаатар дүүргийн 5-р хороонд барилгын ажил эхлүүлсэн бөгөөд хороолол дундах авто замыг хааж, хажууд байрлах VI сургуулийн үерийн ус зайлуулах хоолойг хаасан нь хүндрэл үүсгэж байна.

Одоогоос 10 жилийн өмнө тус газарт барилга барихаар төлөвлөн суурийг тавьсан байна. Харин нийслэлийн газрын албанаас 2010,2012 онд тус газарт барилга барих боломжгүй гэж тухай бүрт нь шийдвэр гаргаж байсан. Гэсэн ч Авзага трейд компани шүүхийн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй дахин шүүхэд хандаад зогсохгүй, зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлжээ.

Image may contain: outdoor

Image may contain: sky and outdoor