Яармагийн гүүр орчмын замыг энэ сарын 15-29-ний өдрүүдэд ХЭСЭГЧИЛЖ хаана

Нийслэл / Time Admin
2018 оны 09 сарын 10

яармагийн шинэ гүүр зурган илэрцүүд

Нийслэлийн авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Баянзүрхийн гүүр, Яармагийн гүүр орчмын замыг хязгаарлах асуудлаар болон авто замын түгжрэлийн талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон Замын цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. 

Яармагийн гүүрний бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор 3 газрыг хэсэгчилж хаахаар төлөвлөжээ. Тодруулбал:

Есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Богд уулын арын замын Яармагийн гүүртэй холбогдох хэсгийн нэг урсгалыг,

Есдүгээр сарын 22-29-ний хооронд Яармагийн гүүрнээс Вива сити чиглэсэн буюу замын хойд урсгалыг,

Есдүгээр сарын 20-27-ны өдрүүдэд Яармагийн гүүр орчимд /MSM төвийн орчим/ Чингисийн өргөн чөлөөн дэх урд урсгалыг тус тус хязгаарлах юм байна.


Баянзүрхийн гүүр орчмын замын бүтээн байгуулалттай холбоотойгоор 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 23.00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн замын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлана. Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх  800 м авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж, тус хэсгийг 2018 оны 09 дүгээр сарын 15-нд нээнэ.