"Coal Mongolia-2018" чуулга уулзалтын эхний өдрийн чуулганы 10 дүгнэлт

Эдийн засаг / Time Admin
2018 оны 09 сарын 05

Image may contain: 7 people

“Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч, ерөнхий зохион байгуулагч, “Гложекс Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал Л.Наранбаатар “Coal Mongolia2018” чуулга уулзалтын эхний өдрийг дараах байдлаар дүгнэжээ.

"Coal Mongolia-2018" чуулганы эхний өдрийн чуулганы ТОП-10 дүгнэлт:

1. 20 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдаа (Нисээч интернэйшнл ХХК- 4.7 тэрбум , АОДЭ 11.4 тэрбум, Эпирок- 4 тэрбум төг) хийгдэж амжилттай эхэллээ.

2. Коксжих нүүрсний үнэ 2019 оны дундаас унаж 120$/т хүрнэ. Одоо 230$/т байна. (Сара Лиу-Фэнвэй, Бралабх-Вүүд Каккензи, Жулиан Халл -S&P Platts)

3. Тавантолгойн нөөц 8 тэрбум.тн болж 1 тэрбум тн-оор өсөв. 65 хувь нь коксжих нүүрс. (Б.Ганхуяг-ЭТТ гүйцэтгэх захирал)

4. Эрдэнэс тавантолгойн IPO бэлтгэл хангагдсан. Тавантолгойн IPO нь Монголын 10 тэрбум ам долларын эдийн засгийг 2 дахин өсгөх суурь нь болно. (Д.Сумъяабазар, УУХҮ-ийн сайд)

5. Тавантолгойгоос Ханги Мандал, ТТ- Өлзий цагаан дэлийн боомт уруу ТЗ татаж нүүрс экспортын гарцыг нэмнэ. (Мэргэн, ЗТХЯ-ны ТНБД

6. Хятад импортын коксжих нүүрсийг 2017 оноос ихгүй байлгана. Хятадын "Цэлмэг тэнгэрийг хамгаалах хөтөлбөр"-ийн хүрээнд нүүрсний хэрэглээг эрс багасгаж байна. Монголоос авах нүүрсээ багасгана гэдэг нь худал цуурхал. (Сара Лиу)

7. ОХУ Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсээ эрс нэмэгдүүлж, Монголыг гүйцэхэд ойрхон байна. (Сара Лиу)

8. Хятадын далайн эргийн коксжих нүүрсний худалдаа хумигдаж, Өвөр Монгол, Шангсигийн хэрэглээ нэмэгдэж байна. Зах зээл Тавантолгойд өөрөө ойртоод ирлээ. (Доктор Г.Батцэнгэл, Энержи Ресурсийн гүйцэтгэх захирал)

9. Тогоогоо томруулж, Монголчууд хамтдаа гадаад зах зээлд өрсөлдье! Бие биенийгээ татаж унагаадаг тамын тогооноос гаръя! ( Доктор Г.Батцэнгэл, Энержи Ресурс ХХК)

10. ЭТТ есдүгээр сарын 26-д хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж нээлттэй компани болно. Ингэснээр дотоод, гадаадын бирж дээр гарах үндсэн нөхцлөө хангана. 1072 эргэлтэнд орно.

Чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шангри-Ла зочид буудалд. Хөтөлбөрийг www.coalmongolia.mn -ээс татаж авч үзээрэй!