П.Орхоны шинжилгээний хариуг Азийн спортын хорооноос АЛБАН ЁСООР зарлалаа

Спорт / Time Admin
2018 оны 09 сарын 06

Монгол улсын гавьяат тамирчин П.Орхоны допингийн шинжилгээний А, Б сорьцын хариу эерэг гарч, Stanozolol гэх бодис илэрсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг мэдээллийг Азийн спортын хорооноос албан ёсоор зарласан байна.

Тухайн мэдэгдэлд, “2018 оны наймдугаар сарын 20-ны өдөр болсон тэмцээний допингийн эсрэг дүрмийг өрсөлдөгч П.Орхон зөрчсөн тул тухайн уралдааны дүнг хүчингүй болгож байна. Тэрбээр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өрсөлдөн алтан медаль хүртсэн юм.

Түүний шээсний сорьцноос S1, 1A ангилалд хориглосон бодис болох Stanozolol илэрсэн. Энэ бодис нь Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас баталсан хориотой эм бэлдмэлийн жагсаалтад орсон бэлдмэл юм” гэсэн байна.

Азийн олимпийн хорооноос гаргасан албан ёсны мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.