БСШУСЯ: 68 сургууль, 18 цэцэрлэг ажил хаяад байна

Нийгэм / Time Admin
2018 оны 09 сарын 11

Багш нарын хугацаагүй ажил хаялт үргэлжилсээр байна. Ажил хаялтыг зохион байгуулж байгаа МБШУҮЭХ-оос өчигдөр 130 сургууль, 15 цэцэрлэг ажил хаясан хэмээн мэдээлсэн. Тэгвэл БСШУСЯ-аас “Өнөөдрийн байдлаар 68 сургууль, 18 цэцэрлэг ажил хаяад байна.Үүнээс 56 нь нийслэлийнх, Сүхбаатар аймагт 3, Сэлэнгэ аймагт 4, Дорноговийн 5 сургууль байна. 18 цэцэрлэгийн долоо нь нийслэлийнх, 11 нь Дундговийн цэцэрлэгүүд” гэсэн мэдээллийг ирүүллээ.

Ажил хаясан багш нар маргааш Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.