Охидын шигшээ эхний өрсөлдөгчөө илүүрхлээ

Спорт / Time Admin
2018 оны 09 сарын 17

Image may contain: 11 people, people smiling, people standing and outdoor

Монголын шигшээ баг охидын Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эхний тоглолтоо өнөөдөр Пакистаны шигшээ багтай хийлээ. Ики Ёжи дасгалжуулагчтай манай охидууд үндсэн цагийн туршид эсрэг багт довтлох боломж олгоогүй юм. Тасралтгүй үзүүштэй довтолгоо зохион байгуулсаны үр дүнд Г.Тэмүүлэн(26', 43'), Д.Солонго (29') нарын гоолоор 3:0-ийн харьцаатай өндөрлөсөн.

Тоглолтын 2-р хагас эхлэхэд Монголын Үндэсний шигшээ багт багтан тоглосон С.Удвал (57'), Г.Цолмон (54') нар тооны самбарт нэрээ гаргаж тоог 5:0 болгосон юм. Энэ үед ч эсрэг багийн дасгалжуулагч багийнхаа анхны хаалга уруу чиглэсэн цохилтыг хүлээсээр байлаа. Эцэст нь 78 дахь минутанд Э.Энхмаргад гоолдож, С.Удвал хоёр дахь гоолоо бүртгүүлсэн бөгөөд эцсийн цэгийг Г.Отгонжаргал шүүгчийн мэдлийн цагт тавьснаар Монголын 16 хүртэлх насны охидын шигшээ баг 8:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авлаа.

Ийнхүү 2 жил хагасын хөдөлмөрийнхөө үр дүнг Япон дасгалжуулагч Ики Ёжи харж эхлэсэн бөгөөд тоглолтын дараа энэ амжилт цор ганц шигшээ багийн амжилт бус Монголын Хөлбөмбөгийн Холбооны бодлого, түүний хэрэгжилтийн үр дүн гэдгийг хэлж байсан юм.

Охидууд маань ирэх долоо хоногийн даваа гарагт буюу 9 сарын 17-ны өдөр Хонг Конгийн шигшээ багтай хоёр дахь тоглолтоо хийнэ. Тиймээс тэдний хожлын буухиа, түүхэн амжилттай үзэгч та хамт байж уухайлан дэмжээрэй.

Image may contain: 11 people, people smiling, outdoor

Image may contain: one or more people, people playing sports and outdoor