Ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрнэ

Орон нутаг / Time Admin
10 өдрийн өмнө

нойтон цас зурган илэрцүүд

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойшдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 14-16 градус дулаан байна.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, 13-14-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр 3-8 градус, Дорнод, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр 18-23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.