Ж.Батзориг: Ажил хаялт зогсох эсэх нь өнөөдрийн уулзалтаар шийдэгдэнэ

Нийгэм / Time Admin
2018 оны 09 сарын 13

Багш нарын ажил хаялтыг зохион байгуулж байгаа МБШУҮЭХ-ны шаардлагын хариуг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар хүргүүлсэн байна.

Тухайн мэдээлэлд “Багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлсээр 2020 он гэхэд 50 хувиар нэмэгдүүлнэ” гэжээ. Уг хариуг МҮЭХ хүлээн авч ажил хаялтыг зогсоох, эсвэл үргэлжлүүлсээр байхыг өнөөдөр шийднэ гэдгийг МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг хэллээ. Тэрбээр “Шаардлагын хариуг ирүүлсэн. Уг хариутай холбогдуулан бид дахин уулзалт зохион байгуулах гэж байна. Уулзалтаар тохиролцож, гарын үсэг зурж чадвал ажил хаялт зогсоно. Тэр хэмжээнд хүрэхгүй бол ажил хаялт үргэлжилсээр байна” гэсэн юм.