Долоон иргэнд үнэ төлбөргүй нүдний болор суулгав

Орон нутаг / Time Admin
2018 оны 09 сарын 24

Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн болор цайх эмгэгтэй 7 иргэнд үнэ төлбөргүй нүдний болор суулгах мэс засал амжилттай болж, мэс засалд хамрагдсан иргэд сэтгэгдэл өндөр нутагтаа ирээд байна.

Мэс заслыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод Хөх хотын Эрүүл мэндийн Шинжлэх ухааны сургуулийн харьяа эмнэлгийн Нүдний эмч нар Герман улсын орчин үеийн тоног төхөөрөмжөөр хийсэн бөгөөд эмч нар цаашид хөрш улстай эрүүл мэндийн болон нүдний өвчлөлийг эмчлэх бүрэн боломжтойг тус үеэр уламжилсан юм.