Сэлбэ зуслан, Цайз захын авто замуудыг сунган шинээр барьж байна

Нийслэл / Time Admin
2018 оны 09 сарын 28

Image may contain: cloud, sky, outdoor and nature

Цайз захаас хойш өгсөх авто замын засварын ажил 60 хувьтай байна. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан өлгийн цайз захаас хойш өгсөх 0.850 км авто замын засварын ажлын газар чөлөөлөлтийн ажил хийгдэж дууссан. Өнөөдрийн байдлаар хашлага суурилуулах, буталсан чулуун суурь, борооны ус зайлуулах хоолой болон явган хүний замын ажил хийгдэж байна.

Түүнчлэн, Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх 1 км авто замын ажлын хашлага суурилуулах ажил дуусч, буталсан чулуун суурийн ажил хийгдэж байна. Үргэлжлүүлэн асфальт бетон хучилтын ажил хийгдэх юм.