"Говийн гайхамшигт 6"-гаа хамгаалах ажил үргэлжилсээр

Орон нутаг / Time Admin
2018 оны 10 сарын 05

Image may contain: 4 people, people standing and text

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6” хэмээх арга хэмжээг санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна.

Анх 2016 онд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт зохион байгуулсан бол хоёр дахь уулзалтыг 2017 онд Монголын 33 говийн нэг болох Захуй Зармангийн говьд байх Баянтоорой тосгонд зохион байгуулсан юм. Энэ жилийн арга хэмжээ Баянхонгор аймаг дахь Эхийн голын баянбүрдэд өнгөрсөн өдрүүдэд боллоо.

Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймаг, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болох төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон нь “Говийн гайхамшигт 6” жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаагийн нотолгоо болж байна. Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээний үеэр талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар ямар ажил хийсэн, цаашид юу хийхээ хэлэлцэж “Баянхонгорын тунхаг”-ыг баталлаа. #WWFMongolia #GG6 #GreatGobi6